Сард 700.000 – 1.000.000 м3 ажил гүйцэтгэх чадвартай

“Овоот Толгой Ресурсес” ХХК нь уул уурхайн мэргэшсэн багтай, ажлын бүтээмж өндөр шинэ тоног төхөөрөмж, автомашин механизмуудаар бүрэн хангагдсан, шилдэг гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм.

Бид уул уурхайн дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ :

  • Гэрээт олборлолт

  • Анхан шатны барилгын зураг, төлөвлөгөө

  • Дэд бүтцийн барилгын зураг, төлөвлөгөө

  • Хөрс хуулалт

  • Уурхайн өргөтгөл, зураг төсөл

Эрхэм зорилго

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нийгмийн хөгжлийн чиг хандлагыг баримтлан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэсэн найдвартай тогтвортой ажлын байрыг шинээр бий болгох
уул уурхайн салбартаа үндэсний шилдэг ажил олгогч оператор компани байх болно.

Хамтын ажиллагаа

Дотоодын болон гадаадын уул уурхайн компаниудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. “Овоот Толгой Ресурсес” ХХК нь “Юнайтед БелАз Машинери” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Монголиан Транспортейшн Гейт” ХХК зэрэг уул уурхайн олон компаниудтай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

ХАБЭА-н бодлого

Монгол Улсын хууль, стандартын шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, гүйцэтгэлийг байнга сайжруулж, “Аюулгүй зөв ажиллах” зан үйлийг ажилтан бүрт тасралтгүй төлөвшүүлэн, аюулгүй байдлыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрхийг ажилтанд эдлүүлж, аюултай тохиолдлыг мэдээлэх үед ул буруутгах, урамшуулах зарчмыг баримтлан, үйл ажиллагааны хяналтыг тогтмол хэрэгжүүлэн “Аюулгүй үйлдвэрлэл үйлчилгээ”-г эрхэлнэ.

004
004
004

Хүний нөөцийн бодлого

Хүний нөөц бол компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг юм.
Бид хүний нөөцийн бодлогоороо “Хүн нэг бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн арга технолгитой хослуулан бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг ажилтны үндсэн үүрэгт ажлын хажуугаар тасралтгүй сурах, мэдлэг ур чадварыг эзэмших таатай нөхцлийг олгох замаар тэдний өсч хөгжих эрмэлзлэлийг дэмжих болно.

Бидэнтэй холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Олимпийн гудамж-6, New Horizons 301 тоот
Утас: /+976/ 7711 3815

Copyright © 2018. Ovoot Tolgoi Resources LLC